Pages

Subscribe:

Ads 468x60px

.

Monday, September 19, 2011

Гиннесийн амжилтын 6002 бөх


Монгол бөхийн холбооноос анх 4096 бөх барилдуулахаар бүртгэлийг зарласан ч, сар гаруйн хугацаанд түүнээс хол давж, 6002 бөх бүртгүүлсэн юм байна. Монгол бөхийн холбооны ерөнхийлөгчийн хэлснээр бол цаг хугацааг тавиу тавьж өгсөн бол 6000-ыг ч хол давах бөхчүүд цуглах байсан тухай онцлов. Гиннесийн амжилтад нэрээ мөнхлөн үлдээх энэхүү арга хэмжээнд
Монгол Улсын Ерөнхий
сайд С.Батболд оролцон үг хэлж, нээлтийн ажиллагааг эхлүүлжээ. Энэхүү дэлхийн хэмжээнд нэрээ үлдээх арга хэмжээнд Монголын үндэсний бөхийн аварга арслангуудаас гадна төрийн түшээ болсон эрхмүүд, урлаг соёлын ажилтан гээд л олны танил болсон эрхмүүд ч Монгол Улсынхаа нэрийг гаргах энэхүү эрхэм
үйл ажиллагаанд оролцжээ. Жишээ дурдвал УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Батбаяр зэргээр гадна улс цолтой бөхчүүд болох улсын арслан Г.Эрхэмбаяр, улсын гарьд Ж.Баяржавхлан, улсын гарьд И.Доржсамбуу, улсын гарьд н.Ганбаатар, улсын заан н.Бат-Эрдэнэ болон олон улсын цолт бөхчүүд, аймаг, сумын цолтой бөхчүүд хүчийг үзжээ.



No comments:

Post a Comment

Санал хүсэлтээ үлдээгээрэй
Name/URL- р үлдээвэл амар байх болно.