Pages

Subscribe:

Ads 468x60px

.

Monday, September 12, 2011

Монголын Аймгуудийн 7 гайхамшигууд Бичлэг


Дэлхийн долоон гайхамшиг гэж байдаг бол Монгол улсын аймгуудын долоон гайхамшгийг тодруулжээ. МҮХАҮТ-ийн дэргэдэх Аялал жуулчлалыг хөгжүүлэх зөвлөл 2011 оны гуравдугаар сарын 28-нд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор "Аялал жуулчлал ба өрсөлдөх чадвар 2011” үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулсан бөгөөд тус зөвлөгөөний үеэр аялал жуулчлалын шинэ бүтээлийг нээн илрүүлэх, монгол орны онцлог, байгалийн гайхамшигт газрыг тодорхойлж эх орондоо төдийгүй олон улсад сурталчлах тухай ярилцсан байна. МҮХАҮТ аймгуудын захиргаатай холбогдон жил орчмын хугацаанд нутаг тус бүрийн онцлог, түүх соёл, байгалийн өвөрмөц дурсгалын хэв шинжийг агуулсан долоон гайхамшгийг фото зураг, түүхийн баримтууд цуглуулан тодруулсан бөгөөд зарим аймгууд есөн ч гайхамшиг
тодруулж, нийт 21 аймаг даяар 159 газрыг онцолсон байна. Цаашид МҮХАҮТ-ын зүгээс долоон гайхамшгийн зурагтай календарь гаргах төлөвлөгөөтэй байгаа ба газрын зураг дээр тус газруудыг байршуулах, мөн шинэлэг маршрут /зам/ нээж байгаа юм байна. Экологийн асуудал
тун эмзэг байгаа өнөө үед аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж нийгэмд сурталчлахаас гадна хүрээлэн буй орчноо байгаагаар нь авч үлдэх туйлын хэрэгтэй байгаа билээ. Эх орныхоо үзэсгэлэнт газруудын талаар мэдээлэлтэй болж, биширч бахархахаас гадна ард иргэдээ байгалиа хайрлан хамгаалах сэтгэлтэй болгох нь энэхүү ажлын гол зорилго болж байгаа гэнэ. Та бүхэн Монгол Улсын аймгуудын ДОЛООН гайхамшигт ямар газрууд орсон талаар сонирхоно уу



No comments:

Post a Comment

Санал хүсэлтээ үлдээгээрэй
Name/URL- р үлдээвэл амар байх болно.