Pages

Subscribe:

Ads 468x60px

.

Sunday, September 18, 2011

Жүжигчин О.Энхтуул замын цагдаад “томорчээ”


Жүжигчин О.Энхтуул хэсэг хугацаанд Германд амьдарч байгаад энэ зун эх орондоо ирсэн. Тэрээр эх орондоо ирмэгцээ SBN телевизийн таван жилийн ойд зориулсан “Гэр” киноны гол дүрийг бүтээсэн нь түүнийг харах, үзэх дуртай үзэгчдийг баярлуулав.
Тэрээр урлагт хөл тавьсан цагаасаа л бие хаа, царай зүсээрээ эрчүүдийн харцыг булааж,
анхаарлыг татсаар ирсэн. Харин саяханы нэгэн өдөр тэрээр хотын төвөөр нилээд хурдтай давхиж яваад цагдаагийн нүдэнд өртжээ. Замын цагдаа түүнийг зогсоож бичиг баримтыг нь шалган нилээд төвөг удсан аж. Тэдний хажуугаар өнгөрсөн жолооч болгон О.Энхтуулыг танин, нүдээ унагах шахам харахад тэднийг анзаарсан жүжигчин бүсгүй өөрийг нь саатуулсан цагдаад хандан “энэ хүмүүс намайг харахаараа ингээд аваар хийчих гээд байдаг юм аа” хэмээн онгирч, өөрийгөө явуулахгүй удаан зогсоовол энэ хавьд чинь эвгүй юм болох вий дээ гэх “сануулга” өгөөд амжжээ.

No comments:

Post a Comment

Санал хүсэлтээ үлдээгээрэй
Name/URL- р үлдээвэл амар байх болно.