Хойд Солонгосыг ажиглаж байхаар болжээ.
Япон “Когаку-4” хэмээх тагнуулын хиймэл дагуул хөөргөх гэж байгаа талаар сайд нарын танхимаас мэдээлсэн байна.Энэ хиймэл дагуул Хойд Солонгосын пуужингийн системийг ажиглах, Японд ойртож байгаа байгалийн гамшгийн талаар мэдээлэл цуглуулах үүрэгтэй юм. Өмнө нь хөөргөсөн хиймэл дагуул гэмтэж мэдээллийг газар луу дамжуулахаа больжээ.
Үүний дараа Солонгосын хойг дээрх байдлыг өөр төрлийн гурван хиймэл дагуул хянаж эхэлсэн боловч зарим нь шаардлага хангадаггүй юм байна. Японы засаг захиргаа АНУ-ын гэрэл зургийн мэдээллийг ашигладаг хэдий ч зарим тохиолдолд “нууцлалын өндөр түвшнээс хамаараад” шилжүүлж өгдөггүй гэнэ.
Америкийн хиймэл дагуул болон өндөрт нисдэг ажиглагч онгоц Ким Чен Ирийн хөдөлгөөнийг байнга хяналтандаа байлгах гэж оролддог байна. Ким Чен Ир зөвхөн машин болон галт тэрэг хэрэглэдэг билээ. Дугуйн дээрээс явуулж байгаа хэлэлцээрийг мэдэж авах гэж АНУ нэг бус удаа оролдож байсан юм.
Гэвч сүүлийн үед Хойд Солонгосын удирдагчийн хуягт галт тэрэг шинэ, дэвшилтэт технологи хэрэглэсний үр дүнд хиймэл дагуул болон ажиглагч онгоцонд харагдахаа больж байгаа талаар Японы хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дурьджээ. Галт тэргэнд Америкийн “стелс” онгоцонд ашиглагддаг тусгай бүрхүүлийг ашигласнаар радар болон хэт улаан туяанаас хамгаалагдаж чаддаг болжээ.

No comments:
Post a Comment
Санал хүсэлтээ үлдээгээрэй
Name/URL- р үлдээвэл амар байх болно.