Pages

Subscribe:

Ads 468x60px

.

Monday, September 19, 2011

Япончууд Харумафүжигийн эсрэг асуудал хэлэлцэж байж болзошгүй


Харумафүжи Д.Бямбадорж сумогийн 70 дахь их аварга болох хамгийн өндөр шанстай бөхөөр нэрлэгдэж байгаа.
Тиймээс Сумогийн холбооны ёкозүнагийн асуудал эрхэлсэн зөвлөлийнхөн хуралдаж гадны хоёр бөх нэг зэрэг аварга болох нь сумо бөхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөхийг хэлэлцжээ. Тэдний хувьд сүүлийн үед Харумафүжигийн дэвжээн дээр гаргаж буй ааш авир, их аварга Асашёорюүтай дэндүү адилхан болоод байгаа гэнэ. Мөн Асашёорюү Д.Дагвадорж барилдаан болгоны өмнө Д.Бямбадорж руу утасдаж зөвлөгөө өгдөг нь япончуудын санааг зовоож байгаа аж. Харин Харумафүжигийн хувьд өөрийнхөө ааш занг хэвээр байгаа гэж бодож байгаа бөгөөд тэрээр “их аварга Д.Дагвадоржтой маш сайн ах дүүгийн харьцаатай учир барилдааны өмнө залгаж харамсахааргүй барилдаан гаргахыг зөвлөдөг” гэжээ.

Тэрээр энэ сарын башёд түрүүлэх юм уу, 14 даваа авах юм бол ёкозүна цолонд хүрнэ. Харин сумогийн холбоо, тэр дундаа ёкозүнагийн асуудал эрхэлсэн зөвлөл энэ тал дээр сөрөг бодлого баримталж байгаа нь илт юм. Түүнчлэн тус холбоо ойрын өдрүүдэд олон удаа хуралдаж байгаа нь Харумафүжиг ёкозүна болгохгүйн тулд ямар нэгэн асуудал хэлэлцсээр байж магадгүй юм гэсэн таамаг төрүүлээд байгаа юм.

No comments:

Post a Comment

Санал хүсэлтээ үлдээгээрэй
Name/URL- р үлдээвэл амар байх болно.