Pages

Subscribe:

Ads 468x60px

.

Wednesday, September 14, 2011

Солонгос хоолноос Жоом гарч иржээ.


 
Солонгос Хоолноос нь жоом гарч ирчихээд байхад "Та нар манай хоолны газрын нэр хүндэд халдах гэж ийм юм ярилаа" гэсэн утга бүхий зүйлийг Мама солонгос хоолны газрын эзэн хэлж байна. Хэд хэдэн салбартай "Мама" солонгос хоолны газрын тагтуритан нэртэй шөлтэй хоолноос нь жоом гарсан юм. Идэж байгаа хоолон дотор нь жоом хөвж яваха
д хэн ч байсан авч хаячихаад идээд сууна гэж үгүй. Тиймээс
хоолны газрын холбогдох хүмүүсийг дуудаж “Танай хоолноос жоом гарлаа. Танай гал тогооны орчин нөхцөл ямар болоод жоомтой хоолоор иргэдэд үйлчилж байгаа юм бэ” гэхэд тогооч эмэгтэй нь "Уучлаарай. Ийм зүйл болсонд" гэж байсан бол дээр өгүүлсэн эзний охины зүгээс үйлчлүүлэгчдийг шууд буруутгасан зүйлийг ярьж байсан юм. Түүний хэлж буйгаар хоолны мөнгийг нь төлөхгүйн тулд ийм арга хэрэглэж, халаасандаа ч юм уу, аль нэг газартаа үхсэн жоом хийж ирээд, тэгээд хоол руу гаа хийчихээд, эцэстээ хоолны газрыг жоомтой газар болгон хувиргаж яриад байгаа юм байх. Тэгэхээр хүн хаана юугаа ярих нь эрхийн асуудал гэдгийг хэн ч хэлнэ. Тэрчлэн тодорхой шалтгааны улмаас алдаа гарч болох ч, хоолны үйлчилгээ гэдэг хамгийн хариуцлага өндөр байх ёстой салбар. Хүний эрүүл мэндтэй шууд холбоотой гэдгийг эрхбиш хэн ч мэднэ. Тиймээс жоомтой хоолыг энгийн нэг байдаг л үзэгдэл гэж үзэх нь зохисгүй. Тус салбарын ажилтнуудын тайлбарлаж буйгаар дээд давхарт байрлах айл нь засвар хийсэн учраас ийнхүү жоом нүүдэллэж орж ирсэн ба устгал хийж байгаа гэх зүйлийг мөн хэлсэн. Хэдий тийм байлаа ч, энэ нь иргэдийн идэж байгаа хоолноос жоом гарахыг зөвтгөсөн үндэслэл болохгүй билээ.

No comments:

Post a Comment

Санал хүсэлтээ үлдээгээрэй
Name/URL- р үлдээвэл амар байх болно.